Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй

2-р сарын 2, 2025 - 13:58
3 цагийн өмнө
 0  10
Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй

Нийслэлийн Баянгол дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн болохыг эх сурвалж мэдээллээ. Харин Баянзүрх дүүрэгт тууралтат халдварын тохиолдол бүртгэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байна. Одоогоор лабораторийн шинжилгээний хариу хүлээгдэж байна. 

 Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:


Баянзүрх дүүргийн шинэ цэцэрлэгт сэжигтэй тохиолдолтой нийлээд 9 хүүхэд байсан. Гэрээр нь тусгаарласан бөгөөд одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй. Сошиалд өнгөрсөн шөнө тавигдсан мэдээлэл байна. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ халдварын шинж тэмдэг байдлыг мэдэхгүй менингококкт халдварын зарим постыг шэйрлэж өөрсдийн үзэл бодлыг бичсэн байдлаар хандаж байна. Тухайн эндсэн хүүхдийн менингококкт халдвар авч эндсэн байдлаар харж байна.

Өнгөрсөн оны сүүлд 5 сэжигтэй тохиолдол байсан. Үүнээс шинжилгээ хийж 2 Менингококкт халдвар батлагдаж эмчлэгдэж бүрэн эдгэсэн. Үүнтэй холбоотой тархвар судлалын хариу арга хэмжээ авсан. Он гарснаас хойш нийт 3 сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж харамсалтай нь нэг хүүхэд эндсэн. Хоёр сэжигтэй тохиолдол эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийж байна. Баянзүрх болон Баянгол дүүрэгт илэрсэн бөгөөд шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна. Сэжигтэй тохиолдлуудын хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна.


Иймд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж зөвлөмжийг хэрэгжүүлж, менингококкт халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow