Ж.Соронзонд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болжээ

2-р сарын 14, 2024 - 12:05
10 сарын өмнө
 0  22
Ж.Соронзонд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болжээ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Ингэхдээ тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

 Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг сургуулийнхаа үйлчлэгч эмэгтэйд гар хүрсэн, нэр бүхий сэтгүүлчтэй холбоотой ёс зүйгүй мэдээлэл хийсэн үйлдэлтэй нь холбогдуулан Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 14-т зааснаар /бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан/ гэх хэрэгт мөрдөн шалгаж байгаа юм.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow