Түргэн тусламжийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн амиа алджээ

2-р сарын 2, 2025 - 10:56
3 цагийн өмнө
 0  56
Түргэн тусламжийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн амиа алджээ

АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод түргэн тусламжийн нисэх онгоц орон сууцны барилга дээр унаж осолджээ.


Онгоцонд хоёр нисгэгч, хоёр эмч, нэг өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүн байсан бөгөөд бүгд амиа алджээ. "Learjet 55" загварын уг онгоц хөөрснөөс хойш 30 секундийн дараа ойролцоогоор 487 метрийн өндөрт нисэж байхдаа радарын дэлгэцээс алга болсон байна. 

Онгоцыг эзэмшдэг "Jet Rescue Air Ambulance" компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, амиа алдсан өвчтөн Мексикийн Тихуана хотод амьдардаг охин байсан бөгөөд буяны хөтөлбөрийн хүрээнд АНУ-д эмчилгээ хийлгэснийхээ дараа ээжийн хамт эх орон руугаа буцаж явжээ. 


Ослын улмаас хэд хэдэн байшин, автомашин эвдэрч сүйдсэн бөгөөд зургаан хүн гэмтэж шархадсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болсон явдалд эмгэнэл илэрхийлжээ.

Share:
56

like

dislike

love

funny

angry

sad

wow