Э.Бат-Үүл: Туулын хурдны замын тендер Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй тендер болох гэж байна

2-р сарын 1, 2025 - 08:21
3 цагийн өмнө
 0  47
Э.Бат-Үүл: Туулын хурдны замын тендер  Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй тендер болох гэж байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл одоогийн хотын дарга Х.Нямбаатарт нийслэлийн асуудлаар зөвлөх болсон.  Харин тэрбээр  Туулын хурдны замын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй тендер болох гэж байна. Энэ замын төлбөрийг дараа нь монголчууд бид татвараараа төлнө. Төрийн мөнгө гэж байдаггүй. Хятадын компаниуд Улаанбаатар-Дарханы хурдны замыг аваад маш их будилаантуулж, өөрийнх нь анхны өртгөөс бараг хоёр дахин үнэтэй болгосон гэдэг.

Үнэндээ, тендер авсан Хятадын компанийн ажлыг Монголын замын компаниуд хийж гүйцэтгэсэн. Туулын хурдны замын тендерт Монголын замын компаниуд, топ компаниуд, банк санхүүгийн байгууллагууд хүчээ нэгтгэн хамтарч орохыг уриалж байна" хэмээсэн юм.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow