НӨАТ: Иргэн бүр худалдан авалтынхаа эхний босго дүнгээр 100 хувийн буцаалтыг авна

1-р сарын 31, 2025 - 17:08
3 цагийн өмнө
 0  40
НӨАТ: Иргэн бүр худалдан авалтынхаа эхний босго дүнгээр 100 хувийн буцаалтыг авна

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ, ААНОАТ, НӨАТ-ын хуулиудад ямар өөрчлөлт орох талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө. Тэдний өгсөн мэдээллээр бол,


Иргэн бүр худалдан авалтынхаа эхний босго дүнгээр 100 хувийн буцаалтыг авдаг байхаар тооцоолсон. Тухайлбал, 500 хүртэлх мянган төгрөгийн худалдан авалтын 100 хувь, 500-800 мянган төгрөгийн худалдан авалтын 50 хувь,
800 мянгаас дээш худалдан авалтад 20 хувийн татварын буцаалт авдаг байх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнийг сүүлийн жилд 20 гаруй орон хэрэглэдэг шаталсан аргачлал юм. НӨАТ-гүй бараа авах, зарах байдал байхгүй болно гэсэн үг. ААН-үүдийн хувьд хуримтлалтай холбоотой асуудал тулгардаг. НӨАТ төлөх ААН-үүдэд тодорхой хугацаа өгөх шаардлагатай гэж үзсэн. Импортоор бараа авахад гаалийн татвар, НӨАТ урьдчилж давхар төлдөг. Тиймээс 2-3 сар хугацаа өгч НӨАТ өгдөг байх нь зүйтэй гэж үзсэн байна.


ХХОАТ-ийг дээд хэмжээг 10 хувиар тогтоох, мөн шаталсан байдлаар босго тогтоож, хөнгөлөх саналыг Сангийн яамд өглөө. ААН-ын нэмэгдсэн өртгийн албан татвар дээр ЖДҮ-г дэмжих зорилгоор 300 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд 1 хувийн татвар төлөх боломжтой байдаг, одоогийн хуулиар. Үүнийг эдийн засаг, инфляцтай уялдуулж тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Мөн 6 тэрбумаас дээш орлоготой ААН-үүдэд шатлалыг оновчтой тогтоох шаардлагатай байна. Учир нь мөн тооны орлоготой ААН 25 хувийн татвар оногддог учир компаниа задлах, хиймлээр үүсгэх тохиолдол гардаг байна. 

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow