Илон Маскийг Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг даргаар Д. Трамп томилно
Д.Трамп Илон Маскийг Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг даргаар томилохоо мэдэгдлээ. Тэрбумтантай хамт Бүгд найрамдах намын гишүүн Вивек Рамасвами Засгийн газрын үргүй зардлыг танаж, Холбооны агентлагуудын бүтцийг өөрчлөх энэхүү байгууллагыг тэргүүлэх юм. Маск Трампын сонгуулийн кампанит ажилд 200 сая доллар хандивлаж, саналын савлагаатай хөвөгч мужуудад ялалт байгуулахад нь гол үүрэг гүйцэтгэсэн аж.
Түүнчлэн Трамп Fox News сувгийн хөтлөгч Пит Хэгсетийг Батлан хамгаалахын сайдаар, Жон Рэтклиффийг үндэсний тагнуулын газрын захирлаар сонгосон байна.