СБД-ийн ерөнхий прокурор асан Э.Амарбатыг өнөөдөр шүүнэ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025.01.29/ 09.00 цагт товложээ. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм. Түүний хэрэгт холбогдсон байдлыг өмгөөлөгч нь бусдын арга өгөөшинд унаж гүтгэгдсэн хэмээн үзэж байгаа аж.