Засгийн газар өнөөдөр ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ 5-10 хоног болгох тухай асуудлыг хэлэлцэнэ

1-р сарын 29, 2025 - 07:42
2 өдрийн өмнө
 0  43
Засгийн газар өнөөдөр ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ  5-10 хоног болгох тухай асуудлыг хэлэлцэнэ

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилд шинийн нэгэн тасарч буй тул хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд золгох юм. Хаврын тэргүүн сарын шинийн 2, 3-ны өдрүүд амралтын бямба, ням гарагт тохиосноор бүх нийтээрээ амрах өдрүүд богино байх тул хугацааг сунгах тухай асуудал яригдаж эхэлсэн билээ.

Цагаан сарын амралтыг 5-10 хоног болгох тухай асуудлыг Засгийн газар лхагва гарагт буюу  өнөөдөр хэлэлцэнэ.ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан цагаан сараар бүх нийтээр 10 хоног амрах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн бөгөөд ирэх лхагва гарагт ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар болсон байдаг. Хэрэв ЗГ хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн баривал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх юм. Сайд Л.Энх-Амгалан "Цагаан сараар 10 хоног амрах хуулийн төслийг ЗГ дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдвал амжиж батлуулах боломжтой гэсэн юм.

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow