Зорчигчоо буугаагүй байхад нь хөдөлж, унагаасан жолоочийг ТЦА-наас шалгаж байна

3-р сарын 11, 2025 - 12:44
21 цагийн өмнө
 0  69
Зорчигчоо  буугаагүй байхад нь хөдөлж, унагаасан жолоочийг ТЦА-наас шалгаж байна

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэн П.О-с "10-р хороолол дээр гүйцэд бууж амжаагүй байхад хөдөлж, унагасан. Жолооч ямар ч тусламж үзүүлээгүй, "Уучлаарай" гээд л яваад өглөө. Автобуснууд хоорондоо уралдаад хэцүү юм. Гомдолтой байна, арга хэмжээ тооцож өгнө үү" гэх гомдол иржээ.

Дээрх зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Share:
69

like

dislike

love

funny

angry

sad

wow