''Машинтай жагсаал''-ын Б.Цэгмидэд сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

1-р сарын 28, 2025 - 15:41
3 өдрийн өмнө
 0  59
''Машинтай жагсаал''-ын Б.Цэгмидэд сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

“Машинтай жагсаал”-ын Б.Цэгмидийг “худал мэдээлэл тараасан" гэм буруутайд тооцож, нэг сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "худал мэдээлэл тараах" зүйл ангиар Б.Цэгмидийг буруутгагдаж, шүүхээс эрүүгийн ял шийтгэгджээ.

Түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд "худал мэдээлэл тараасан" гэм буруутай тооцож, нэг сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. 

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow