20-21 насны залуус гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж машиныхаа эд ангид хавчуулагджээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж хоёр хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 28-ны 01:13 цагт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.