"Морьтон" жагсаалд "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, уяач Э.Улаанхүү нар нэгдэнэ

1-р сарын 25, 2025 - 13:22
6 өдрийн өмнө
 0  57
"Морьтон"  жагсаалд "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, уяач Э.Улаанхүү нар нэгдэнэ

Морьтой иргэд "Дүнжингарав" худалдааны төвөөс хөдөлж, Сүхбаатарын талбайд тайван жагсаж байна. Тэд "Морьтон" гэж жагсаалаа нэрлэсэн бөгөөд "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, уяач Улаанхүү нар оролцохоо мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. Жагсагчид ямар нэг улс төрийн байр суурь илэрхийлээгүй гэдгээ онцлов.

Морьтойгууд "Дүнжингарав" уралдаан буюу хаврын морин уралдааныг сэргээхийг хүсэж, хүсэлтээ Засгийн газарт хүргүүлж байгаа аж. 

Мөн  жагсагчид урьдын "NoNaadam" гэсэн хөдөлгөөний үзэл санааны эсрэг гарч ирж байгаа гэдгээ хэлж буй юм.

Share:
57

like

dislike

love

funny

angry

sad

wow