Хүний амь хөнөөсөн МАН-ын ухуулагч иргэнд 15 жилийн ял оноожээ

1-р сарын 25, 2025 - 11:29
6 өдрийн өмнө
 0  30
Хүний амь хөнөөсөн МАН-ын ухуулагч иргэнд 15 жилийн ял оноожээ

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг тус сумын МАН-ын ухуулагч П.Отгонбаатарын гарт амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан.

Тус хэргийн шүүх хурал  Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан байна.

П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow