Талийгаач Г.Батбаярын охин Б.Ариунзаяагаас мэдүүлэг авч эхэлжээ

1-р сарын 22, 2025 - 19:19
9 өдрийн өмнө
 0  94
Талийгаач Г.Батбаярын охин Б.Ариунзаяагаас мэдүүлэг авч эхэлжээ

Талийгаач Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр СБДЦГ-ын 1-р хэлтэст түдгэлзүүлсэн байгаа хэрэгт мэдүүлэг авахаар авч иржээ.

Тодруулбал, Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үндэслэлээр СБДЦГ-ын нэгдүгээр хэлтэст түдгэлзүүлсэн байгаа хэрэгт мэдүүлэг авахаар авч ирээд байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчлах санал шүүхэд ирүүлсний дараагаар түүнийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдсан.

Тухайн үед СБД-ийн шүүхээс тодруулахад. "Кафе шоп болон пабад үйлчлүүлж байхдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх хэрэг шалгагдаж дууссан. Прокурорын газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд бичигдсэн албан тоот дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Тус албан бичигт Б.Ариунзаяаг саатуулан, баривчлах хүсэлт байсан. Гэхдээ ар гэрт нь тохиосон ажил явдалтай зэрэгцсэн учир түр хугацаанд хойшлуулах саналыг прокуророос гаргасан" гэсэн юм.

Share:
94

like

dislike

love

funny

angry

sad

wow