Тавдугаар сараас дулааны тариф нэмэхээр инфляц өсөх нэг хүчин зүйл болно

Цахилгааны тарифын өсөлт 10 сард 7 хувьтай байсан инфляцын түвшинг 11 сард 8.1, 12 сард 9 хувь болгож нэмэгдүүлсэн.
Цаашид ч өсөхөөр байна.
Учир нь нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэн.
Ирэх хавар тавдугаар сараас дулааны тариф нэмэхээр мөн л инфляц өсөх нэг хүчин зүйл болно гэж Үндэсний статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга н.Мөнх-Оргил ярьжээ.






