Ид түгжрэлийн үед Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ 6 настай охинд тусалж амийг нь аварчээ
ХӨСҮТ-ийн түргэний машин Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар 1 талдаа цаг гаран явж байж очиж авав.
Ид түгжрэлийн цаг таарсан. Гэвч охин сэхээнд очтолоо 20 минут ч тэсэхээргүй байсан учраас Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа. Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа.
Тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайханыг хүсч байна хэмээн бяцхан охины ар гэрийнхэн талархлаа илэрхийлжээ.