Дундговь аймагт улаанбурханы халдвар авсан хүний тоо 6-гаар нэмэгдэж 8 болсон бол сэжигтэй 8 хүн шинжилгээний хариугаа хүлээж байна

3-р сарын 16, 2025 - 20:00
25 өдрийн өмнө
 0  28
Дундговь аймагт улаанбурханы халдвар авсан хүний тоо 6-гаар нэмэгдэж 8 болсон бол сэжигтэй 8 хүн шинжилгээний хариугаа хүлээж байна

Дундговь аймагт улаанбурханы халдвар авсан хүний тоо 6-гаар нэмэгдэж 8 болжээ. Мөн халдварын сэжигтэй 8 хүн шинжилгээний хариугаа хүлээж байна.

Улаанбурхан өвчний тохиолдол илрээд буй Өмнөговь, Дундговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл уг захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн, Боловсролын яамнаас мэдэгдэл гаргасан.


Харин  Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, онцгой комисс хуралдаж шийдээд, Засаг дарга захирамж гаргасан байна. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан. Өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлжээ.  Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа юм.


Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow