Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ ах, дүү хоёр МАДЦАШТ -ээс хоёр мөнгөн медаль ЭХ ОРОНДОО авчирлаа
БНСУ-ын Чонсон хотод энэ өдрүүдэд Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны Мөсөнд Авиралтын Дэлхийн Цомын Аварга Шалгаруулах Тэмцээн зохиогдож байна.
Эрэгтэй хурдны төрөлд Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын мөнгөн медалийн болзлыг тус тус хангалаа. Ийнхүү Н.Хэрлэн Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтай болж байна. Харин тус тэмцээний эмэгтэй хурдны төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ мөнгөн медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын алтан медалийн болзлыг тус тус хангалаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Чонсон хотод маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт болно.