Жагсаалаас үүдэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан 35 чиглэлийн 284 автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ

1-р сарын 12, 2025 - 10:04
3 цагийн өмнө
 0  14
Жагсаалаас үүдэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан 35 чиглэлийн 284 автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ

Жагсаалд оролцогчид өчигдөр төв замыг хааснаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан 35 чиглэлийн 284 автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ.


Үүнээс 129 автобус 2-6 цагаар зогссон бол 150 гаруй автобусыг өөр замаар тойруулж нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлсэн болохыг Нийтийн тээврийн бодлогыг газраас мэдээлсэн юм. Тээврийн цагдаагийн албатай хамтран дээрх зохицуулалтыг хийж ажиллажээ. Энхтайваны өргөн чөлөө Сүхбаатарын талбайн орчим баруунаас ирсэн тээврийн хэрэгслийг Цэцэг төвөөр хойш нь, Зүүнээс ирсэн тээврийн хэрэгслийг МУБИС-иар хойш нь эргүүлж, Урдаас ирсэн автобусыг I сургуулиар эргүүлж зохицуулалт хийжээ.


Улаанбаатар хотын хэмжээнд  энэ өдөр  960 автобус үйлчилгээнд гарсан юм. Гэвч жагсагчид 12.00 цагийн орчмоос төв замыг хааснаар тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болжээ.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow