Дональд Трамп санхүүгийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн гэх 34 эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдлаа

1-р сарын 12, 2025 - 09:52
4 цагийн өмнө
 0  32
Дональд Трамп санхүүгийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн гэх 34 эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдлаа

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп санхүүгийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн гэх 34 эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж байна. Дээд шүүх  түүнийг гэмт хэрэгтнээр бүртгэл үүсгэх шийдвэр өчигдөр  гаргалаа. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний ялыг Нью-Йорк мужийн бүх нийтийн шүүхийн удирдлагын тогтолцоо оногдуулж, Эрүүгийн шүүхийн үйлчилгээний хэлтэст (DCJS) гүйцэлдүүлэх юм. Ингэснээр Трамп АНУ-ын түүхэн дэх анхны эрүүгийн гэмт хэрэгтэн ерөнхийлөгч болж байна.


Шүүхээс Трампийн ажил хэрэгт садаа учруулахгүйн тулд хорих хугацаа олгохгүй бөгөөд торгуульгүйгээр болзолтой чөлөөлөгдөх боломжийг олгож буй. Трампийн хувьд ял авч буйдаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өөрт нь улс төрийн зорилготойгоор, шударга бус хандаж байна гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч шүүх хурлыг удирдагч шүүгч Хуан Мерчан түүний өндөр албан тушаалыг үл харгалзан, хуулийг хүндэтгэн ял оноолоо.

Мерчан ерөнхийлөгчийн хамгаалалт чухал ч гэм буруутайг нь тоолгүй өнгөрөх боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний үр дүнд Трамп одоо хууль ёсны дагуу гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Цаашид Трамп ялыг хүчингүй болгох ямар нэгэн үйлдэл хийхгүй л бол түүнд оногдуулсан ял хэвээр байх юм.


Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow