Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг хаалаа

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг /2025.04.11/ 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана. Учир нь Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулсан усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах шугам хоолойг угсрахтай холбоотойгоор Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон 500 метр авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас хойш 72 цагийн хугацаанд түр хаах аж.
Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна.






