C.Баяр: Би зөнөөгүй. Монгол төрийн санамж арилаагүй

1-р сарын 11, 2025 - 10:18
2 цагийн өмнө
 0  15
C.Баяр: Би зөнөөгүй. Монгол төрийн санамж арилаагүй

 Төсвийн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт  СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ОРЛУУЛАХ ТУХАЙ  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Мөн  хариуд нь  Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тайлбар хийсэн нь олны анхаарлыг татсан.


C.Баяр  "Би зөнөөгүй. Монгол төрийн санамж арилаагүй. Оюутолгойн гэрээг батлахаас өмнө хойно Даваасүрэн мэтийн хогийн "поопууд" УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд хэлж байсан үг, өгч байсан ярианууд үүнийг нотолно. Харин хийсэн алдаагаа бусдад тохоод "эх оронч" царайлан улсын төсөв одоо хэр мэдэлцээд "бяслаг" мэрсэн шиг сууж байгаа нь арай л шударга бус санагдана" гэв.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Зөнөөгүй бол сайн байна. Тэгвэл хуулийн хариуцлага хүлээх чадвартай байгаа юм байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой. Ерөнхий сайд байсан хүн гүтгээд увайгүйтэж болохгүй шүү дээ. Чи жижиг зан гаргасан учраас шүүхээр үнэн зөвөө шийдүүлэхээс өөр арга зам байсангүй дээ" гэж хариу барив.


Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow