О.Алтангэрэл: Иргэдийг ялгаврлан гадуурхасан хэмээн үзэж , Жолоочийн хариуцлагын даатгалын тарифыг нэмэх шийдвэрийг хүчингүй болголоо

1-р сарын 10, 2025 - 11:13
7 цагийн өмнө
 0  7
О.Алтангэрэл:  Иргэдийг ялгаврлан гадуурхасан хэмээн үзэж , Жолоочийн хариуцлагын даатгалын тарифыг нэмэх шийдвэрийг хүчингүй болголоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдол гаргасан.


Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэх аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд Хууль зүй дотоод хэргийн яаманд 11 дүгээр сард ирүүлсэн байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр илрүүлсэн байна. Тус итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын хэмжээ эрс нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн хүнийг нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж бид дүгнэсэн. Учир нь нас насныхан өөр, өөр тарифаар даатгалд хамрагдахаар тусгасан байна.


Иймд 2025 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж, Жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хэрэгжих бололцоогүй боллоо гэсэн үг" гэлээ.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow