Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар иргэдээс гарын үсэг долоо дахь өдрөө цуглуулж байна

2-р сарын 18, 2025 - 13:03
6 өдрийн өмнө
 0  74
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар иргэдээс гарын үсэг долоо дахь өдрөө  цуглуулж байна

 “Эрх чөлөө” төвийнхөн энэ сарын 12-ноос төв талбайд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Тэд өдөр бүр 11.00-16.00 цагт талбайд сууж буй. Түүнчлэн www.change.org цахим хуудсанд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцор” гэсэн нэртэй өргөдөл байршуулаад байна.

Төв талбайд очих завгүй, мөн орон нутагт, гадаадад амьдардаг иргэд цахимаар гарын үсэг зурж болох нь. Зургаан өдрийн дараах буюу өчигдрийн байдлаар 3000 гаруй хүн тэднийг дэмжиж, гарын үсгээ зуржээ.No description available.
“Олон улсын байгууллагуудаас гаргадаг ард­­чилал, авлига, хүний хөгжил, хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарсан, ардчиллын суурь зарчим засаглалын тэнцвэрийг устгаж, эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй. Угаартаж амиа алдсан хүний тоо 800-д хүрч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Чөлөөт эдийн засаг, хэвлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилж, ху­вийн хэвшлийнхнийг айлган сүрдүүлж байгаа зэрэг үндэслэлтэй санал нэгдэж байвал та га­рын үсгээ зурж, бидэнтэй нэгдээрэй” дээрх тө­вийн­хөн уриалжээ.
Иргэн Ц.Чинбат өчигдөр “Биднийг янз бү­рээр харлуулах, санаачилгыг минь сааруулах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж байна. “Л.Оюун-Эрдэнэ огцор” гэсэн би­­чиг­тэй самбаруудыг авч зугтаасан хэрэг хоёр хоногийн өмнө гарлаа. Энэ нь нь дээр­мийн шинжтэй үйлдэл гэж үзээд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна. Түүнч­лэн манай төвийн залуучуудыг занал­хийлэх то­хиолдол  гарч байна.

Share:
74

like

dislike

love

funny

angry

sad

wow