Автомашин осолдож, нэг иргэн амиа алджээ

1-р сарын 8, 2025 - 14:51
22 цагийн өмнө
 0  33
Автомашин осолдож, нэг иргэн амиа алджээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот  багийн “Шар тээг” гэдэг газар  суудлын автомашин онхолдож нэг хүн дарагдаж нас барсан байна харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 21:53 цагт холбогдох албан хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow