Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө

1-р сарын 7, 2025 - 17:36
1 өдрийн өмнө
 0  8
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө

2025 оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхтэй холбоотойгоор эхний гурван сарын шимтгэлээ төлөх хөгжүүлэлт и-монголиа болон и-баримт аппликэйшнуудад хийгдэж байгаа талаар ЭМДЕГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн ЭМД-ын хувь хэмжээг танилцуулсан байна. Даатгуулагчид 2025 оны 1-3 дугаар сард эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлөх аж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний есөн сард 1494.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 333.0 (28.7%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зарлага 2024 оны эхний 9 сард 1557.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 343.8 (28.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Иргэн энэ оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow