Оросын цөмийн зэвсэгт хүчний генерал амиа алджээ
Москва хотод цахилгаан скүүтэрт нуусан тэсрэх бөмбөг дэлбэрч, ОХУ-ын цөмийн зэвсэгт хүчний генерал Игорь Кириллов амиа алджээ.
Түүнийг Проспект дүүргийн орон сууцны хорооллоос гарч явахад нь ойролцоо скутер мягмар гарагт дэлбэрсэн байна. Бөмбөгийг алсаас ажиллуулсан бөгөөд ойролцоогоор 300 гр тэсрэх бодис агуулж байсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлэв. Игорь Кирилловын туслах мөн уг дэлбэрэлтэд өртжээ.
Москвад Оросын цэргийн өндөр албан тушаалтан Игорь Кирилловыг хөнөөсөн нь Украины аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа болохыг албаны эх сурвалж Франс Пресс болон Ройтерс агентлагт мэдэгджээ.