Цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ

11-р сарын 13, 2024 - 09:02
2 жил өмнө
 0  100
Цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ

Хятадын өмнөд хэсэгт орших Жухай хотын иргэн машинтайгаа цэнгэлдэх хүрээлэн рүү дайран орсны улмаас дасгал хийж байсан 35 хүн амиа алдаж, 45 хүн бэртжээ.


Машиныг 62 настай эрэгтэй унаж явсан бөгөөд өөрийнхөө хүзүүг хутгаар гэмтээсэн байдалтай байсан хэмээн цагдаа нар мэдээлжээ. Шалгалтын явцад түүнийг гэрлэлтээ цуцлуулахдаа хувааж авсан хөрөнгийн хэмжээндээ сэтгэл дундуур байсны улмаас ийм үйлдэл гаргасан гэж үзэж байгаа аж.

Түүнийг зугтах гэж байхад цагдаа нар баривчилсан юм. Энэ хэрэг үндэсний хэмжээний шуугиан тарьж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэмт этгээдийг “хатуу шийтгэнэ” гэдгээ амласан байна


.

Share:
100

like

dislike

love

funny

angry

sad

wow