Б.Мөнгөнсаран шөвгийн наймд үлдэн, өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

Их Британийн Ливерпүүл хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран Мексик улсын тамирчин Патино Есмиралдог ялж шөвгийн наймд үлдэн хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.
Түүний дараагийн өрсөлдөгч Бразилын Алмедиа Саролинэ Барбоса, Узбекистаны Казакова Феруза нарын аль хожсон нь байх юм.
Б.Мөнгөнсарангийн медалийн төлөөх шийдвэрлэх тулаан өнөөдөр болно.






