УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийг зодож гэмтээсэн гэх мэдээлэл гарчээ
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийг зодож гэмтээсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ тухай тодруулахад "Цагдаагийн байгууллагад "СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн байна" гэсэн дуудлага энэ сарын 9-ний 23:45 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар Д нь Т-ийн нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн" гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Цахим орчинд мэдээлсэн шиг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийг зодож эсэх нь тодорхойгүй байна. Эх сурвалж энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй Т гэдэг хүн байсан гэсэн юм.
Хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байна.