Харамсалтайгаар галд амиа алдсан бага насны хоёр хүүхдэд зориулж зул өргөнө

10-р сарын 25, 2024 - 11:34
2 сарын өмнө
 0  29
Харамсалтайгаар галд амиа алдсан бага насны  хоёр хүүхдэд зориулж зул өргөнө

Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 16-нд  гэр шатаж, бага насны хоёр хүүхэд эндсэн. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01:18 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай нэг гэр, угсарч барьсан дөрвөн ханатай, таван ханатай хоёр гэр тус, тус шатаж байсныг ажиллан унтраасан.

Уг гал түймэрт /Г. 5 настай эрэгтэй, А. 3 настай эмэгтэй/ өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл гэр бүлийнхэн нь өнөөдөр 19.00 цагт Чингисийн талбайд үрсийнхээ төлөө залбирч, зул өргөх юм байна. Гэр бүлийн зүгээс 1000 зул бэлдсэн бөгөөд ирэх хүмүүс өөрсдөө зул бэлтгээд ирж болох юм байна.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow