Сэндвич идсэнээс үүдэж 560 хүн хоолны хордлого болжээ

Вьетнамын өмнөд хэсэгт байрлах дэлгүүрт 500 гаруй Bánh mì сэндвич идсэний улмаас хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгджээ. Тэдний 12 нь зургаагаас долоон насны хүүхдүүд байгаа бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Цаг агаарын хэт халуунаас болж сэндвич муудсан байж магадгүй гэж албаныхан үзжээ. Үүний улмаас Дун Най мужид байрлах нарийн боовны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Талх нарийн боовны үйлдвэрт анхан шатны шалгалт хийхэд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна. Bánh mì бол хүйтэн мах, пате, хүнсний ногоогоор дүүргэсэн франц маягийн багетаар бүрсэн Вьетнамын уламжлалт сэндвич юм. Даваа гарагт Лонг Хан хотын албаны хүмүүс Дөрөвдүгээр сарын 30-нд хотын Банг Бейкеригээс сэндвич идсэнээс үүдэж 560 хүн өвчилсөн болохыг баталжээ. Хордлогод орсон хүмүүсийн 200 хүн нь эмнэлгээс гарсан болохыг нэмж мэдэгдэв. Тран Куанг Диеу гудамжинд байрлах тус нарийн боовны газар өдөр бүр 1100 орчим сэндвич зардаг байна. Мөн Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байгааг орон нутгийн эмнэлгээс мэдээлжээ. Бүс нутгийн эрүүл мэндийн газраас ням гарагт мэдээлснээр зарим хүнд өвдсөн хүмүүсийн цусны шинжилгээнд үхрийн мах, бяслаг, жимс зэрэг шинэхэн бүтээгдэхүүнээс ихэвчлэн олддог коли бактери илэрсэн байна.
Хоолны хордлогын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.






