2028 он гэхэд авто зам 4440 км-ээр, дулаан, цахилгааны эх үүсвэр 1650.9 МВт-аар нэмэгдэнэ

10-р сарын 23, 2024 - 12:22
6 сарын өмнө
 0  21
2028 он гэхэд авто зам 4440 км-ээр, дулаан, цахилгааны эх үүсвэр 1650.9 МВт-аар нэмэгдэнэ

УИХ 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2028 он гэхэд Монгол Улсын дэд бүтэц хэрхэн өргөссөн байх талаар мэдээлэл хийв.

Түүний ярьж буйгаар  "Урьд нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлсэн. Үүний үр дүнд 2028 онд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1.650.9 МВт цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1519 км цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна"  хэмээв.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow