Сингапур улсыг үндэслэгчийн бага хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

10-р сарын 23, 2024 - 11:52
2 сарын өмнө
 0  32
Сингапур улсыг үндэслэгчийн бага хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

 Сингапур улсыг үндэслэн, эдийн засгийн гайхамшгийг цогцлоосон Ли Куан Югийн отгон хүү Ли Сянь Ян өчигдөр Их Британиас улс төрийн орогнол хүсэж буйгаа зарлалаа.Сингапур улсыг үндэслэгчийн хүү Их Британиас улс төрийн орогнол хүслээ


 Ли Сянь Ян өөрийн ах Сингапурын Ерөнхий сайд асан Ли Сянь Лүнтэй олон жилийн турш зөрчилдсөөр ирсэн. Ах дүүсийн маргаан 2015 онд эцгээс үлдсэн орон байрыг залгамжлах асуудлаас эхэлж улмаар улс төрийн тэмцэл болж хувирсан юм. Отгон хүү талийгаач эгч Ли Вэй Линий хамтаар Ерөнхий сайд ахыгаа эцгийн нэр хүндийг ашиглан улс төрийн дарангуйлал тогтоосон хэмээн буруутгадаг.

2020 онд ахынхаа эсрэг сөрөг хүчний намаас нэр дэвшсэний дараа Ли Сянь Ян гэр бүлээ аван хилийн чанадад амьдарч байгаа юм. Удаан хугацааны туршид Лондонд амьдарч буй Ли Сянь Ян болон түүний эхнэр Британийн засгийн газар таван жилийн хугацаатай дүрвэгчийн статус олгожээ.


 Сингапурыг  20 шахам жил удирдсан түүний ах Ли Сянь Лүн энэ оны эхээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан ч зөвлөхийн албанд шилжиж, улс төрийн нөлөө хүрээлэл нь хэвээр байгаа аж. 

Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow