3х3: Улаанбаатар баг Их дуулгад түрүүлж, шинэ түүх бүтээлээ

10-р сарын 16, 2023 - 07:12
12 сарын өмнө
 0
3х3: Улаанбаатар баг Их дуулгад түрүүлж, шинэ түүх бүтээлээ

3х3 сагсан бөмбөгийн улирал үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.15/ Шанхайн Их дуулгын сүүлийн өдрийн тоглолтууд болж, аварга багаар Монголын Улаанбаатар баг тодорлоо. Тэд шигшээд Серби, Хятадын хамтарсан Лиман багийг 21-19 гэсэн харьцаатай хожлоо. Ийнхүү Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн баг анх удаагаа Их дуулгад түрүүлж, Монголын нэгэн шинэ түүхийн хуудсыг нээлээ.

Улаанбаатар энэхүү тэмцээний турш Сербийн Партизан, Японы Шинагава, Хятадын Үши, Мадагаскарын Антананариво зэрэг багуудыг буулган авсан юм. Багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Стив Сир нар бий. Шигшээ тоглолтын хожлын оноог Стив Сир авч, түүхэн ялалтад хөтөллөө. Өмнө нь Монголооос Сансар баг Их дуулгын гуравдугаар байрт шалгарч, дээд амжилт тогтоож байв. Харин энэ удаад Улаанбаатар баг түрүүлж, амжилтаа ахиуллаа. Стив Сир Шанхайн Их дуулгын үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо.Ulaanbaatar баг 3х3 сагсан бөмбөгийн их дуулгад анх удаа түрүүллээ

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow