23 дугаар сургуулийн сурагчдын ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан байжээ

9-р сарын 21, 2023 - 16:06
3 жил өмнө
 0  102
23 дугаар сургуулийн сурагчдын ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан байжээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна. Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний 8 сарын байдлаар зөвшөөрөлгүй гэрэл зураг авч, дуу, дүрс бичлэг хийсэн тухай 11 зөрчил, 3 хэрэг бүртгэгдсэн байна.  Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил буюу ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөөнд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 

Share:
102

like

dislike

love

funny

angry

sad

wow