Цагдаагийн албан хаагчид бага насны охин бүлэглэн хүчиндсэн хэрэг дахин гарчээ

4-р сарын 30, 2024 - 13:00
8 сарын өмнө
 0  285
Цагдаагийн албан хаагчид бага насны охин бүлэглэн хүчиндсэн хэрэг дахин гарчээ

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ. Охин 15 настай, аймгийн төвд амьдардаг гэнэ. Түүнийг хүчиндсэн цагдаагийн алба хаагч эхний удаад ганцаараа, дараагийн удаад найз нөхөд цагдаа нарынхаа хамтаар охиныг хүчиндсэн гэх мэдээлэл байна. Тухайн үйлдэл олон удаа давтагдсан учир охин эгчдээ хэлж, эгч нь аймгийнхаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа аж.  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас албан ёсны тодруулга авахад "ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийнэ. Иймэрхүү хэрэг шалгагдаж байгаа юм байна лээ. Прокурорын байгууллагын хяналтанд мэдээлнэ гэсэн байна. 

Share:
285

like

dislike

love

funny

angry

sad

wow