179 сая ам.долларын криптовалют хулгайд алдагджээ

9-р сарын 25, 2023 - 07:30
1 жил өмнө
 0  19
179 сая ам.долларын криптовалют хулгайд алдагджээ

Хонконгийн хууль хүчнийхэн JPEX криптобиржээс хулгайд алдагдсан 179 сая ам.долларын үнийн дүн бүхий виртуал активыг илрүүлж, царцаахын тулд Интерполд хандсан тухай “South China Morning Post” хэвлэлд мэдээлжээ.

Цагдаагийн газарт луйврын хохирогч болсон 2260 гаруй хүн гомдол гаргасан ба үүнтэй холбогдуулан 11 хүнийг саатуулаад байна. Энэхүү луйврын ажиллагааг Хонконгийн түүхэнд гарсан хамгийн том луйвар гэж үзэж байна. Хулгайд алдсан цахим валютын зарим хэсгийн царцааж чадсан бол үлдсэн хэсгийг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Цахим валютын шилжүүлгийг хянаж байгаа ба сэжиг бүхий шилжүүлэг илэрмэгц Интерполоор дамжуулан царцаах юм байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow