17 настайдаа алга болсон хүү 8 жилийн дараа эсэн мэнд олджээ
АНУ-ын иргэн Рудольф Фариас 2015 онд нохойгоо салхилуулж яваад алга болrжээ. Тэрбээр тухайн үед 17 настай байсан байна.
Техас мужийн Хьюстон хот дахь нэгэн сүмийн гадаа түүнийг унтаж байхад нь өнгөрсөн сарын 29-нд олжээ. Одоогоор түүний хаана байсан нь тодорхой болоогүй байгаа аж.
Цагдаагийн ажилтан “Фариаст гэр бүлийнх нь нэг гишүүнийг таних эд зүйл байсан. Тэр хүнтэй нь холбогдоход түүний ээж хүрч ирсэн” гэсэн байна.
Ээжийнх нь өгсөн мэдүүлгээр “Фариас юм ярихгүй, гэрийнхэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байгаа” гэв. Түүнд эмчилгээ хийж байгаа бөгөөд тус мужийн цагдаагийн газраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.