“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас автобус тогтмол явж эхэллээ
Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу цахилгаан автобус тогтмол явж эхэллээ. Цахилгаан автобус “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат гэсэн маршрутын дагуу иргэдэд үйлчилнэ. Тасалбарын үнэ том хүн 10 мянга, хүүхэд 5 мянган төгрөг.