16 настай Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

10-р сарын 27, 2023 - 11:41
1 жил өмнө
 0  34
16 настай Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

БНХАУ-ын Ханжоу хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж буй Азийн зуны спортын наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Монголын тамирчин Хүрэлийн Номуун оролцож, чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутанд туулснаар зургадугаар байрт оржээ.

Энэ зайд БНХАУ-ын гурван тамирчин медалийн тавцанд гарсан байна. Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд тус наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу буюу 16 настай тамирчин юм. Мөн тэр Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж байгаа аж.

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow