"S’Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг нурааж эхэллээ
Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс үерийн бүс дэх барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж гаргана гэж мэдэгдсэн. Гэвч эрх зүйн хүрээнд маргаантай олон асуудал гарсан учир өдгөө нэр заасан зарим барилгыг нураахад хүндрэлтэй асуудал үүсээд буй. Тэгвэл өнөөдөр үерийн онцгой бүс дэх хоёр байгууламжийг нурааж эхэллээ.