Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 40 орчим хувь нь хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж байна
ХЭҮК хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгасан хүний эрхийн анхаарал татсан асуудлаар мэдээллээ. Мөн үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "Хорих ял эдлээд суллагдаж байгаа хүмүүст хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр гээд баталсан хөтөлбөр байдаг.
9 чиглэлийн арга хэмжээг дотроо багтаасан байдаг. Эхлээд суллагдахаас нь өмнө ажил мэргэжилд бэлтгэх үйл ажиллагаа байдаг. Энэ илүү сайжрах хэрэгтэй. Үр дүн хангалтгүй байна. Гарсан хүмүүсийг ажилд зуучилсан, гэр бүлийн лавлагаа мэдээлэл өгсөн, бичиг баримтаа гээсэн хүмүүсийг гэрчилгээжүүлсэн, гэр орон, тусламж хэрэгтэй хүмүүст түүнийг нь олгосон зэрэг тоо хэлж болохоор байна. Гол нь үр дүн дээр анхаарах хэрэгтэй. Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 40 орчим хувь нь хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг хийгээд байна. Хувь хүнээс шалтгаална. Гэхдээ нийгмээс шалтгаалах асуудал байна.
Тиймээс хоёр яаманд хамтарсан хөтөлбөр хүргүүлсэн. Санхүүжилтийн асуудал тодорхойгүй байна гэж дүгнэхээр байна" гэсэн юм.