Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Хуваарийн дагуу өнөөдөр сондгой (1,3,5,7,9) тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.
Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ болон ирэх сарыг дуустал таны машин аль өдөр хөдөлгөөнд оролцохыг доорх хуваариас харна уу.