Буриадад зам тээврийн осол болж Монголын зургаан иргэн гэмтжээ
Буриадад 12 дугаар сарын 28-ны пүрэв гарагт ачааны машин, суудлын машинтай мөргөлдсөн осол гарчээ. Энэ талаарх мэдээллийг Оросын Онцгой байдлын яамнаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс дамжуулсан байна. "Иволгинск суурингийн зам дээр ачааны машин, суудлын машинтай мөргөлдөж, суудлын машин онхолдсон. Энэ зам тээврийн ослын улмаас Монгол Улсын зургаан иргэн хүнд хөнгөн гэмтэл авсан" гэж Онцгой байдлын мэдээлсэн байна.
Хэргийн газар дээр түргэн тусламж, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн ирж ажиллажээ. Урьдчилсан шалгалтаар, Монголын иргэд зорчиж явсан Тоёота Альфард машин Иволгинскээс гарч, Улаан-Үдийн чиглэлийн зам руу орох үедээ жолоодлого алдан, эсрэг урсгалд орж, ачааны машин мөргөсөн гэдэг нь тогтоогдсон байна.