Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.
Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулжээ.
Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж “Мэдэгтүн,Сахигтун” хэмээн даяар олноо зарлан тунхагласан.Шинэ Үндсэн хуулиараа монголчууд бид улсынхаа тусгаар тогнол,бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,хүний эрх,эрх чөлөө,шудрага ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэж,эх орондоо хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон билээ.
Монгол Улс нь түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан. Харин одоо 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж, хуулийн төсөл боловсруулагдсан. Учир нь Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн. Эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ору Монгол Улс нь түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан. Харин одоо 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж, хуулийн төсөл боловсруулагдсан. Учир нь Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн. Эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа гэж үзэж буй юм.