Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутгаар их хэмжээний бороо орно

8-р сарын 15, 2023 - 16:38
1 жил өмнө
 0  31
Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутгаар их хэмжээний бороо орно

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар их хэмжээний бороо орох талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал өнөө шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. 

Наймдугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18, 20-нд нутгийн хойд хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow