Жинлүүр: Хамгийн их хүсэн хүлээсэн өдөр бөгөөд таны амжилтыг бататгах, үйл хэргийг тань дүгнэж цэгнэх болно

10-р сарын 9, 2024 - 07:28
2 сарын өмнө
 0  21
Жинлүүр: Хамгийн их хүсэн хүлээсэн өдөр бөгөөд таны амжилтыг бататгах, үйл хэргийг тань дүгнэж цэгнэх болно

12 ордын өдрийн зурхай (2024.10.09)

Хонь: Итгэж найдаж байгаа ажлаа гүйцэлдүүлэхэд нөлөө бүхий хүмүүс туслах боловч од эрхсийн ивээл илүү хэрэг болно. Өөрт тохиох сайхан боломжийг ашиглахгүй, самуурч хөл алдах хэрэггүй. Гаднын нөлөөнөөс шалтгаалан янз бүрийн үйл явдал ихээхэн тохиолдох бололтой. Ойр дотнын хүмүүс болон хамт ажилладаг хүмүүстээ гомдож бухимдсан бол өөрийгөө алдаа хийсэн эсэхээ сайтар бодож тунгаагаарай.

Үхэр: Эртний найз нөхөрлөлийн харилцаа эргэн сэргэх болно. Гэвч анхаарал болгоомжтой байгаарай. Зарим хүмүүс таныг хүнд байдалд оруулж болзошгүй. Найдвартай бус, итгэл даахгүй хүмүүсийг өөртөө чинь олон жилийн нөхөрлөл холбож байгаа ч гол ажил хэрэгтээ оролцуулж болохгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. 

Ихэр: Хувийн амьдрал болон санхүүгийн байдалдаа анхаарахгүй бол таны ажил үйлс өнгөц харахад хэвийн байх ч асуудлууд далдуур овоорсоор байна. Ажил хэргийн харилцаа анхны сэтгэгдлээс шалтгаалан нааштай шийдэгдэх эсэх тодорхой болно. Хамгийн боломжтой хувилбар сонгоход амаргүй байна. Хөрөнгө оруулах зорилгоор үнэтэй эд зүйл худалдан авах байх. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээ. 

Мэлхий: Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээрт оролцох зэрэгт болгоомжтой байхыг зөвлөж байна. Олон хүний санал бодлыг үндэслэн шийдвэр, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй болно. Өнөөдөр та өөрийн байр сууриа ахиулахаар тэмүүлж, бусадтай танилцах, хэрэгтэй уулзалтад оролцох хүсэл төрнө. 

Арслан: Гэнэтийн нөхцөл байдлын улмаас хувийн харилцаа өөрчлөгдөнө. Таны найрсаг, нийтэч зан олон сайн үр дүнг авчирч чадна. Сайхан санал ирэх боловч энэ бүгдийг та ажил хэрэгтээ нийцүүлэх гэж зүдэрч мэднэ. Та хэн нэгнээс ажлын эсвэл хувийн амьдралд нөлөөлж болохуйц санал авах гэж битүүхэн хүлээх ч тодорхой цаг хугацааг тэвчиж хүлээх шаардлагатай. 

Охин: Хамаатан садан, төрөл төрөгсөдтэй холбоотой үйл явдал тохиож магадгүй. Таны сэтгэлийг зовоох ямар нэгэн асуудал гарах бүрд тэд тусламжийн гараа сунгадаг бол энэ удаа та ч мөн эргэлзэх хэрэггүй. Ойрын хугацаанд товлосон ажил тань амжилттай болж магадгүй бөгөөд үр дүн нь хурдан мэдрэгдэх болно. 

Жинлүүр: Хамгийн их хүсэн хүлээсэн өдөр бөгөөд таны амжилтыг бататгах, үйл хэргийг тань дүгнэж цэгнэх болно. Та өөрөө өөртөө шүүмжлэлтэй, дүн шинжилгээ хийж чадаж байвал бусад зүйлд санаа зовох зүйлгүй. Бүх зүйлд бүтээлчээр ханддаг таны зарчмаасаа хазайхгүй байж чаддаг байдал тань таныг амжилтад хүргэдэг гэдгийг санаарай. 

Хилэнц: Аяллаар явах, гадаад дотоодын худалдаа хийх, материаллаг байдлаа сайжруулах зэрэгт таатай байхаас гадна танд олдсон боломж нь сонирхлыг татах зүйл байна. Романтик байдал, хайрын болзоо таныг хүлээж байна. Таны сэтгэлийг татах хэн нэгнээс нүүр бууруулах хэрэггүй. 

Нум: Таны сайхан сэтгэл, эелдэг зан олны дунд хүндлүүлж, нэр хүндийг тань сайжруулна. Зөв мэдрэмж, эмх цэгцтэй, зохион байгуулалттай байдал нь танд эерэг үр дүнг авчирч, ажилд сайнаар нөлөөлөх болно. Уулзалт, хэлэлцээр хийх бол тохиромжтой үе бөгөөд амжилттай байх болно. 

Матар: Гэр бүл болон ойр дотнын хүмүүс ажил хэрэгт тань хэт их оролцвол алба амиа ялгаж чадахгүй байх нөхцөл байдлыг бий болгоно. Та өөрийн эрч хүчийг олон тийш цалгардуулах хэрэггүй. Хүн бүрийн өмнө үүрэг хүлээх эсвэл илүү хариуцлагатай байх гэж хичээх нь таныг ядраагаад зогсохгүй зарим тохиолдолд таныг бухимдуулах болно. 

Хумх: Өөрийн бодлогогүй үйлдлээс болж найз нөхдөө гомдоож магадгүй. Сэтгэл санааны байдал бодит үйлдэлтэй чинь зөрчилдөж, асуудалд хүргэнэ. Энгийн сайхан нөхөрлөлөө алдах байдалд орж болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийн уур амьсгал нэлээд таагүй байж мэдэх тул аль болох эелдэг дөлгөөн байх үе. Бусдын өгсөн янз бүрийн мэдээлэлд болгоомжтой хандаарай. 

Загас: Овоорсон их ажлаас хөндийрч, түр амсхийх нь танд үр ашигтайгаар нөлөөлнө. Олон сайхан хүмүүстэй уулзаж ярилцах, санал бодлоо хуваалцах таатай боломж олдох тул үүнд их ач холбогдол өгөөрэй. Удахгүй үр өгөөжөө өгөх болно. Эвсэг найрсаг, нийтэч зантай хүмүүстэй шинээр түнш болох магадлалтай. Залуу хүмүүс тусалж дэмждэг шинэ найзтай болно.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow