МУГТ Б.Сэр-Од уралдааны эхэнд бэртэл авсан ч тамирчны тэсвэр тэвчээр зааж, 2:42:33 цагаар барианд оржээ
Гавьяат тамирчин Б.Сэр-Од амжилттай замаа дуусгаж барианд орлоо. "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадамд эх орноо төлөөлөн хөнгөн атлетикийн Марафоны төрөлд оролцож буй МУГТ Б.Сэр-Од уралдааны эхэнд бэртэл авсан ч тамирчны тэсвэр тэвчээр зааж, 2:42:33 цагаар барианд орсон байна. Ийнхүү тэрээр 71 дүгээр байрт шалгарлаа.
Б.Сэр-Од нь зургаан олимп дараалан эх орноо төлөөлөн олимпод оролцож, Монгол төдийгүй дэлхийн түүхэнд ийнхүү нэрээ мөнхөлж байна