Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ҮАБЗ, Засгийн газар дэмжсэн учир УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ
Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хэлэлцэн дэмжсэн байна.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ.
ҮХНӨ-өөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэх асуудлыг хөндөж буй. Тодруулбал, 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэдгийг өөрчлөн "УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно" хэмээн төсөлд тусгажээ. Харин одоо Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн байна.